Залуусын хөгжлийн өмнө тулгамдсан асуудлыг хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМЭх орны ирээдүй болсон хүүхэд залуусын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломж, гарц, гаргалгааг шийдвэрлэх зорилго бүхий “Залуучуудын хөгжил ба бидний ирээдүй” хэлэлцүүлэг энэ сарын 17-нд Монголын хүүхдийн ордонд болно.
Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар (НХГБХГ), Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар (НЗХГ) хамтран зохион байгуулж буй энэхүү хэлэлцүүлэгт 100 гаруй залуус оролцоно. Хэлэлцүүлгээр нийгмийн идэвхтэй залуучууд, залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ажил эрхлэлтийн байдал, залуучуудын хөгжих боломж зэргийг дэлгэрэнгүй ярилцах аж. Хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн холбогдох байгуулага албан тушаалтанд хүргүүлэх юм.
Ч.Ариунболд
Related news

“Chinggis Khaan” International Airport Became One of the World’s Ten Most Improved Airports
15 hours

Health Minister Meets ADB Country Director to Discuss Projects and Programs in Health Sector
10 days