Шилдэг шүлэг шалгаруулах "Алтантүрүү-2016" наадам болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн шилдэг шүлэг шалгаруулах "Алтантүрүү-2016" наадам газар тариалангийн өлгий Цагааннуур суманд амжилттай болж өндөрлөлөө.
Наадамд 20 гаруй яруу найрагчид үгийн ур, ухааны цэцээ үзэн, гурав гурван шүлэг уншиж өрсөлдсөн байна.
Ингээд “Алтан түрүү” шилдэг шүлгийн наадмын тэргүүн шүлэгчээр З.Эрдэнэтогтох шалгарч, Э.Энхболд, Ё.Батцэнгэл, Д.Отгонсэлэнгэ, Ч.Алтанхуяг нар удаалжээ. Сэлэнгэ аймгийн шилдэг шүлэг шалгаруулах "Алтантүрүү-2016" энэхүү наадмыг "Бүтээлийн нуур" ХХК-ийн захирал Х.Төмөр-Очир ивээн тэтгэсэн байна.
Энэхүү наадмын үеэр МЗЭ-ийн шагналт, "Алтан өд", "Гэгээн Муза" шагналын эзэн, яруу найрагч Н.Сүхдоржийн "Насан хөсөг алсрахуй дор" номын нээлт болжээ.
Ч.Отгонцэцэг
Related news

“Chinggis Khaan” International Airport Became One of the World’s Ten Most Improved Airports
15 hours

Health Minister Meets ADB Country Director to Discuss Projects and Programs in Health Sector
10 days