АРХАНГАЙ: Төрийн хэмнэлтийн болон төсвийн тухай хуулийг мөрдөж ажиллах үүрэг өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-09-25 11:14:26

Эрдэнэбулган, 2025 оны есдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Аймгийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнийг энэ сарын 24-ний өдөр зохион байгууллаа. Хурлаар 2025 оны 8 дугаар сарын үүрэг даалгаврын хэрэгжилт, иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, 2025 оны төсөв гэсэн чиглэлүүдээр холбогдох хүмүүс мэдээлэл өглөө.


Шуурхай хуралдааны төгсгөлд хэлтэс, агентлаг, байгууллага, сумын Засаг дарга нарт үүрэг өглөө. 


-Батлагдсан төсвийн хүрээнд санхүү төсвийг зохистой удирдах, төсвийг зориулалтын дагуу зарцуулж авлага, өр төлбөргүй ажиллах. Харьяа төсвийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж, Төрийн хэмнэлтийн тухай хууль, Төсвийн тухай хуулийг мөрдөж ажиллах,


-“Хүний эрх хамгаалагчийн үйлдлийг хамгаалах зохицуулалтыг байгууллагын дотоод журамд тусгаж, хэрэгжүүлэх, сургалт зохион байгуулах”,


-Орон нутгийн өмчит байгууллагууд үндсэн хөрөнгийн тооллогыг зохион байгуулах, хөрөнгийн картыг бүрэн хөтлүүлж, Өмч хамгаалах байнгын зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлж, зохион байгуулалт хийх,


-Төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй тээврийн хэрэгслийн улсын дугаарыг цэнхэр дэвсгэртэй болгох ажлыг бүрэн дуусгах, хөрөнгө бүртгэж, баяжилт хийх


-Тариалангийн талбайн хэмжээг нэмэгдүүлэх судалгаа хийж, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах,


-“Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд бүх нийтээр мод тарих ажлыг зохион байгуулах, хашаа хамгаалалт хийх, арчилгаа, тордолт хийж ургуулах гэсэн үүрэг даалгаврыг өглөө. 

Related news