АРХАНГАЙ: 23 зэл чулуу бүхий хөшөөд

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-09-23 10:51:23

Эрдэнэбулган, 2025 оны есдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Монгол Улсын хамгаалалтын зэрэглэлд байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад Архангай аймгийн 10 суманд байх 22 дурсгал багтана. Үүний нэг нь тодорхой мэдээлэл хомс Тариат сум дахь Дадгын өвөлжөөний хөшөөд юм.

 

Энэхүү дурсгал нь түүх соёлын үл хөдлөх дурсгалын “Хөшөө дурсгал, хүн чулуу” төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн байна.

Архангай аймгийн төвөөс 220 орчим км, Тариат сумын төвөөс баруун зүгт 24 орчим км, “Цагаан хадны ам”, Дадгын булгийн баруун талд, Хөдөө нуурын зүүн талд, Магжааны хоолойн хойд талд 2 ширхэг хүн чулуу бий. Энэ хоёр хөшөө нь тахилын онгон, 23 зэл чулуутай хамт оршдог дурсгал юм.  

Related news