ХОВД: Нүүрс тээвэрлэлтийн асуудлаар ярилцах хүсэлт уламжлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-08-22 10:46:10

Жаргалант, 2025 оны наймдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Ховд аймагт “Хөшөөт” төслийг хэрэгжүүлж буй “Мо-Эн-Ко” ХХК-д нүүрс тээвэрлэлтийн зарим асуудлыг ярилцах тухай хүсэлт уламжиллаа.  


Сүүлийн үед үүсээд байгаа нүүрсний үнийн бууралт, бусад нөхцөл байдлаас шалтгаалан тээврийн компаниудад гэрээний үнийг 20 гаруй хувиар бууруулах талаар “Мо-Эн-Ко” ХХК-иас мэдэгдэл ирүүлсэн ба үүнийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд тендер зарлан өөр компани шалгаруулж тээвэрлэлт хийлгэхээр дурдсан байна. Уг асуудлыг жолооч нар эсэргүүцэж байгаа юм. 


Мөн Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа уг асуудлыг дэмжихгүй гэдгээ илэрхийлж, тендер зарлах болон нүүрс тээвэрлэлтийн үнийг бууруулах талаар мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулан харилцан ярилцах шаардлагатай тул боломжит хугацааг мэдэгдэх тухай “Мо-Эн-Ко” ХХК-д хүсэлт уламжилжээ.  


Тус компанийн Хөшөөтийн уурхайд тээвэр хийж буй 1000 гаруй жолооч бий. 


 

Related news