ХОВД: Авто парадын эргэн тойронд...
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны долоодугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Монгол
Улсад Авто тээврийн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой энэ онд тохиож
байна.
Түүхэн
ойд зориулсан олон ажлыг Ховд аймгийн Авто тээврийн төвөөс санаачлан хэрэгжүүлж
буй.
Энэ удаа авто парад, уран жолоодлогын тэмцээн зохион байгууллаа.
Онцлоход “Авто парад-100” үйл ажиллагааны хүрээнд
иргэд, олон нийтэд ховор, хуучин загварын 40 гаруй авто машин танилцууллаа.
Үүнд авто тээврийн салбарын хөгжлийг түүчээлэгч ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл болсон жолооч нар оролцсон юм.
Энэ
үеэр орон нутгийн иргэд, гэрэл зураг сонирхогчид зарим ховор, хуучин загварын автомашиныг гэрэл зурагт ийнхүү буулгажээ.















