“Сумын эмч” олон ангит кино үзэгчдэд хүрнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-11-07 16:37:00

ТВ-9 телевийн уран бүтээлчдийн 2016 онд бүтээсэн “Сумын эмч” олон ангит уран сайхны кино тус телевизийн дэлгэцнээ ирэх даваа гарагаас гарч эхэлнэ.

“Бурхны элч” телевизийн цуврал кино дотроо “Сумын эмч”, “Өрхийн эмч”, “Ардын эмч” гэсэн хэсэгтэй бөгөөд эхний бүлэг болох “Сумын эмч” кино ийнхүү үзэгчдэд хүрч эхлэх нь ээ.

Киноны зохиолыг СГЗ, Д.Нацагдоржийн болон Д.Намдагийн шагналт зохиолч Т.Баасансүрэн бичиж, ерөнхий найруулагчаар СГЗ, найруулагч О.Соёлт ажиллажээ. Харин киноны хөгжмийг Монголын хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгч, СТА Х.Алтангэрэл, гол дүрийг залуу жүжигчин Н.Баттогтох, Р.Янжиндулам, Э.Баярчимэг нар бүтээсэн байна.

Энэхүү кинонд ард түмнийхээ эрүүл мэндийн манаанд зогсч буй мянга мянган эмчид тохиолддог жаргал, зовлон бэрхшээлийг хэрхэн туулдгийг харуулжээ.

Ж.Болор

Related news