Г.Доржсамбуу агсны нэрэмжит “Жүжигчний ангийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-09-02 11:52:21

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Соёл урлагийн их сургууль, Улсын драмын эрдмийн театрын хамтран хэрэгжүүлж буй ажлын байранд суурилсан “Жүжиглэх урлаг хөтөлбөр”-ийг албан ёсоор нээлээ.


1990-1992 онд нэрт найруулагч Г.Доржсамбуу агсны санаачилгаар анхны Театр студи ангийн жүжигчдийг бэлтгэх сургалтыг эхлүүлж байсан бол энэ жилээс үүнийг үргэлжлүүлэн түүний нэрэмжит болгож, төгсөгчдөд бакалаврын зэрэг олгох юм байна.


Нээлтийн үеэр шинэ хичээлийн жилийн эхлэлийг бэлгэдэн цан цохиж, Үндэсний урлагийн их театрын найрал хөгжим, УДЭТ-ын уран бүтээлчдийн урлагийн тоглолт өрнөж, энэ хичээлийн жилд элсэн суралцаж буй 30 оюутнуудын төлөөлөл хичээлийн анхны хонхыг дуугаргажээ. Ажлын байранд суурилсан “Жүжиглэх урлаг хөтөлбөр” нь дөрвөн жилд нэг удаа оюутан элсүүлэх бөгөөд жүжигчний мэргэжлийн хичээлүүдийг УДЭТ-ын найруулагчид, жүжигчид, мэргэжлийн урлагийн байгууллагын мастер багш нар зааж аж.


Хөтөлбөрийн зорилго нь залуу жүжигчдийг уран бүтээлийн бодит орчинд сургах, мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх шинэчлэлтэй хөтөлбөр бөгөөд ахмад, дунд үеийн уран бүтээлчид залуу үеийнхэндээ мэргэжлийн нандин өвийг уламжлуулж буй онцлогтой юм байна.






 

Related news