Бойжуулсан төл 2024 оны мөн үеийнхээс 4.8 саяар илүү байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд 2024 оны эцэст 26.7 сая төллөх мал тоологджээ.
Энэ оны эхний 4
сарын байдлаар 7.6 сая хурга, 6.5 сая ишиг,
52.4 мянган ботго, 604 мянган тугал, 337.3
мянган унага, нийт 14.9 сая төл хүлээн авчээ.
Бойжуулсан төл 2024 оны мөн үеийнхээс 4.8 саяар илүү байна. Эм хонины 64.2 хувь, эм ямааны 60.1 хувь, ингэний 28.2 хувь, үнээний 28. 1 хувь, гүүний 19.3 хувь нь төллөсөн аж.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days