Баян-Өлгийн нутгийн зөвлөлийн гишүүд шинэчлэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙНийслэл Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлийн гишүүд шинэчлэгдлээ.
Уг зөвлөлийн даргаар «Ийгл» компанийн захирал Нажикейн Тлеухан, гишүүдээр нь УИХ-ын гишүүн Д.Мурат болон тус аймгийн уугуул Ч.Гүлнар, Ч.Гантулга, Ө.Арманбек нарын хүмүүс сонгогдсон байна. Өмнө нь тус зөвлөлийн даргаар УИХ-ын гишүүн асан Х.Жекей, А.Бакей нар ажиллаж байсан юм.
Шинээр сонгогдсон зөвлөлийхөнд нутаг нэгтэнүүд нь баяр хүргэхийн дашрамд, баяр болгонд мэндчилгээ дэвшүүлэн хоосон үгээр л хуурсанаар ажлаа хязгаарлах биш аймаг орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулахыг хүсэн хүлээж байна.
Ш.Айзаря
Related news

Auditor General of Mongolia Meets Leaders of Project to Strengthen Performance Audit Capacity
3 days

President of Mongolia Attends Commemorative Session of UN General Assembly’s 80th Anniversary
6 days