ОРХОН: Бага насны хүүхэдтэй төрийн албан хаагчдад цалинтай чөлөө олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2024-12-17 12:49:02

Баян-Өндөр, 2024 оны арванхоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/ Орхон аймгийн ЗДТГ-аас удирдах ажилтнуудын даваа гаргийн шуурхай хуралдаанаар аймгийн хэмжээнд хийж хэрэгжүүлэх цаг үеийн ажлын мэдээлэл сонсон, үүрэг даалгаврын биелэлтээр үр дүнгээ хэлэлцдэг. Энэ удаагийн хурлаар төрийн албан хаагч нарт холбоотой шийдвэрийг гаргалаа.


Учир нь улсын хэмжээнд томуу, томуу төст өвчлөлийн байдал их, Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хүүхдийн тасагт өнөөдрийн байдлаар 144 хүүхдээс 133 хүүхэд нь томуугийн шинж тэмдэгтэй, 4 хүүхэд эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.


Нийт хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн 90 хувь хатгаатай байна гэж эрүүл мэндийн байгууллагаас мэдээллээ.


Эрүүл мэндийн газрын мэдээлэл болон томуугийн дэгдэлт өндөр байгаатай холбогдуулан аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр төрийн байгууллагуудын 5 хүртэлх насны хүүхэдтэй ажилтнуудад цалинтай чөлөө олгох шийдвэр гаргаж төрийн байгууллагуудын удирдлагуудад үүрэг болголоо.

Related news