Номын баяраар Төв аймгийн зохиолчдын номын үзэсгэлэнг дэлгэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-05-16 17:13:43

Зуунмод, 2024 оны тавдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2024” үйл ажиллагаанд Төв нутгаас төрөн гарсан Монгол Улсын ардын уран зохиолчдын номын худалдааг зохион байгуулахаар төлөвлөжээ. Тус үйл ажиллагааг 5 дугаар сарын 17-ны өдөр Мөнх-Алдарын талбайд зохион байгуулна.

 


Номын баярын үзэсгэлэнд Баянжаргалан сумын уугуул Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч П.Бадарч, Бүрэн сумын уугуул Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Д.Цоодол, Баян-Өнжүүл сумын уугуул Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн, Баян сумын харьяат Монгол Улсын Ардын уран зохиолч Ш.Дулмаа гуайн номоор үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар төлөвлөж, бэлтгэл ажлаа хангаж буй талаар Төв аймгийн Соёл, урлагийн газрын мэргэжилтэн мэдээлэв.


 

Related news