ӨНӨӨДӨР: "Цөмийн эрчим хүчийг ашиглах боломж" хэлэлцүүлэг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-04-17 06:26:59

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Дөрөвдүгээр сарын 17-ны лхагва гарагт болох зарим үйл явдлын тойм:

09.30 цагт: ШУА-д: ЭХЯ, ШУА, Цөмийн Энергийн комисс "Монголын эрчим хүчний систем ба Цөмийн эрчим хүчийг ашиглах боломж" эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг зохион байгуулна.

09.30 цагт: “Корпорэйт конвеншн” төвд: “Аялал жуулчлалын чуулган-2024” 3 дахь өдрөө "Бизнесийн өдөр"-өөр үргэлжилнэ. Утас: 8803-8882.

09:13:00 цагт: Монгол Улсын консерваторид: 6 төгөлдөр хуур дээр 12 төгөлдөр хуурч нэгэн зэрэг тоглох талаар мэдээлнэ. Утас:9914-1177.

10.00 цагт: УИХ-ын ажлын хэсэг, байнгын хороод хуралдана. Эмийн үнийн өсөлтийн талаарх нээлттэй сонсгол 3 дахь өдрөө үргэлжилнэ.

-Засгийн газрын ээлжит хуралдаантай.

11.00 цагт: ҮСХ-ноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны I-III сарын голлох үзүүлэлтүүд танилцуулна.

“ЗМ”-ний мэдээллийн төвд:

11.30 цагт: “АТГ барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авах Улсын комисстой ашиг сонирхол нэгтэй юу?” сэдвээр “Бүрэн цутгамал” ХХК-иас мэдээлэл өгнө.

13.00 цагт: Дэлхийд алдартай олон улсын бүжигчдийн “World Ballet and Dance Grand Prix Mongolia -2024” тэмцээнийг Монгол Улсад анх удаа зохион байгуулах талаар мэдээлнэ.

 11.30 цагт: Нийслэлийн Хангарди ордонд: НИТХ дахь ХҮН намын бүлгээс “Нийслэлийн нутаг дэвсгэрт цахилгаан скүүтер, мопед ашиглах журам”-ын төслийг боловсруулан, хэлэлцүүлэх буйтай холбоотойгоор иргэдэс санал авах хэвлэлийн хурал зарлажээ. Утас: 8800-2705.

15.00 цагт: МҮХАҮТ-д: Хөрөнгийн зах зээлээс хөрөнгө, санхүүжилт татах “Capital level Up: Өсөлтийн дараагийн шат” сургалт хэлэлцүүлэг болно.

Соёл урлаг:

-Монголын Уран зургийн галерейд: “Урлахуй, шүтэхүй, гэгээрэхүй” шүтээн зургийн үзэсгэлэн гарч байна.

Спорт:

-Пүүл бильярдын УАШТ-ний аваргууд өнөөдөр тодорно. 

-Монголын Оюутны спортын 6-р наадам волейболын тэмцээнээр эхэлж: байна.







Related news