Шадар сайд тэргүүтэй төлөөлөгчид Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-10-01 11:01:16

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсэг 10 дугаар сарын 1-ний өглөө их жанжин Д. Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Цэцэг өргөх ёслолд аймаг орон нутгийн удирдлагууд, төрийн ажилтан албан хаагчид, ард иргэд өргөнөөр оролцлоо.

Д.Сүхбаатар бол төр нийгмийн нэрт зүтгэлтэн, МАН-ын үүсгэн байгуулагч, улс эх орны тусгаар тогтнолын бэлэг тэмдэг. Тэр ч утгаараа Сүхбаатар аймагт төрийн айлчлал хийж буй хүн бүр түүний хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.

Энэ өдөр мөн Жаахан шарга театрт аймгийн ард иргэдтэй уулзалт хийж улс эх орны нийгэм эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулж, тэдний санал хүсэлтийг сонсох юм.

Т. Одончимэг

Related news