Энэ оны элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2024-02-15 08:54:28

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. 2024 оны элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл орон даяар, Улаанбаатар хотын цагаар хоёрдугаар сарын 15-ны 09.00 цагт эхэллээ.


Бүртгэлийг https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар явуулах юм. Шалгуулагчид элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлэхдээ 

-Шалгуулагч зөвхөн өөрийн и-мэйл хаягийг ашиглана.

-Элсэлтийн ерөнхий шалгалтад монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгэм судлал хичээлээс 2-оос багагүйг сонгож бүртгүүлнэ.

-Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийн хугацаанд шалгалт өгөх хичээлээ сонгож төлбөрөө төлсөн байна. Төлбөр төлөгдөөгүй тохиолдолд бүртгэл баталгаажихгүй.

-Хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай сургуулийн суралцагчид Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримт /өргөдөл, эмчийн магадлагаа, сургуулийн тодорхойлолт/-ыг бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ.

-Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлтэй холбоотой мэдээлэл, жишиг даалгавар, теле хичээлийг БҮТ-ийн цахим зөвлөх help.eec.mn хуудаснаас авах боломжтой.



Related news