ӨМНӨГОВЬ: Инженерүүдийн анхдугаар чуулга уулзалт зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-01-26 16:06:25

Даланзадгад, 2024 оны нэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн санаачилгаар Өмнөговь аймагт ажиллаж буй салбар салбарын инженерүүдийн анхдугаар чуулга уулзалтыг 2024 оны хоёрдугаар сарын 5-нд зохион байгуулна.

 

Энэ хүрээнд 2024 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр ШУТИС-ийн харьяа Өмнөговь Технологийн дээд сургууль дээр чуулга уулзалтыг хамтран зохион байгуулах ажлын баг уулзаж санал солилцжээ.

 


Чуулга уулзалтын зорилго нь салбар, салбарт ажиллаж буй инженер техникийн ажилтнуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, тэдний санал санаачилга, мэдлэг туршлагыг түгээн дэлгэрүүлэх, шинэ санаа, бүтээлийг алдаршуулах, бие биенээсээ суралцах, туршлага судлах нөхцөлийг бүрдүүлэхэд оршиж байгаа юм.

 

Чуулга уулзалтын хүрээнд Барилга, дэд бүтэц, Уул уурхай, Мэдээллийн технологи, Байгаль орчин, Хүнс хөдөө аж ахуйн салбарын чиг хандлага, цаашдын төлөвлөлт, шинэ технологийн сүүлийн үеийн мэдээллийг хэлэлцэхээс гадна салбарт тулгамдаж буй асуудлуудын шийдэл дээр харилцан санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүлэх ажээ. 

Related news