БАЯН-ӨЛГИЙ: Бүртгэгдсэн гэмт хэрэг 30 хувиар өсөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-01-11 10:43:19

Өлгий, 2024 оны нэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн хэмжээнд өнгөрсөн онд нийтдээ 407 гэмт хэрэг бүртгэгдэж, өмнөх оныхтой харьцуулахад 30 хувиар өсөв.


Үүнээс хөнгөн гэмт хэрэг 13.8 хувиар, хүнд гэмт хэрэг 50 хувиар тус тус нэмэгдсэн байна.


Статистик мэдээнээс харахад хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 3, эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 106, бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 12, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг 6, хувийн болон улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг 55, хүүхдийн эсрэг 4, өмчлөх эрхийн эсрэг 223, нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг 14, хүрээлэн байгаа орчны эсрэг 9 гэмт хэрэг тус тус бүртгэгдсэн.


Нийтдээ 371 хүн гэмт хэрэг үйлдсэний 34 нь эмэгтэй, 57 нь нь хүүхэд, 16 нь төрийн албан хаагч байгаа. Гэмт хэргийн улмаас 406 иргэн хохирсон. Үүний 144 нь эмэгтэй, 37 нь 0-17 насны хүүхэд байна.   


Төр, иргэн, аж ахуйн нэгжид 896.9 сая төгрөгийн хохирол учирсан бөгөөд 575.1 саяыг нь нөхөн төлүүлээд байгаа ажээ. 

Related news