БУЛГАН: Аймаг дундын отрын бүс рүү отрын мал оруулах боломжгүй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-01-09 10:47:51

Булган, 2024 оны нэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Өвөлжилт хүндэрч байгаа энэ үед малчид болон мал бүхий иргэдийн отор нүүдлийн байдлыг аймаг дотроо зохион байгуулж өвөлжүүлэхээр боломжит арга хэмжээ авч байна.


Булган аймгийн малчдаас бусад аймгийн нутагт 31 малчин өрхийн 15.9 мянган толгой мал, өөрийн аймгийн бусад сумын нутагт 433 малчин өрхийн 97.4 мянган толгой мал, хилийн зурвасын бүс нутагт 48 малчин өрхийн 4.8 мянган толгой мал, улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 19 малчин өрхийн 21.3 мянган толгой мал, тусгай хэрэгцээний отрын бүс нутагт 19 малчин өрхийн 21.3 мянган толгой мал отроор өвөлжиж байна. 


Аймаг дундын “Дашинчилэн”-ийн отрын бүс нутаг өнгөрсөн жил бэлчээрийн ургац тааруу гарсан. Ойрын таван жилд дараалан их хэмжээний отрын мал орсон учраас бэлчээр талхлагдаж энэ жил отор оруулах боломжгүй болсон байна. Аймаг дундын отрын бүс нутгийн орон тооны бус зөвлөлийн хурлаар отор оруулахгүй байхаар тогтсон ажээ. 

Related news