БАЯН-ӨЛГИЙ: Баруун 5 аймгийг шингэрүүлсэн хийн түлшээр хангах агуулах барьж ашиглалтад оруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-12-07 16:33:23

Өлгий, 2023 оны арванхоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн "Рысжан" компани Өлгий хотод баруун таван аймгийг шингэрүүлсэн хийн түлшээр хангах хүчин чадалтай агуулах барьж саяхан ашиглалтад орууллаа.


Тус компани нь шатахууны импорт, жижиглэнгийн болон бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Энэ жил тус компани байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байгаа ба компанийн хамт олон ойн баяраа угтан 200 м/куб багтаамжтай агуулах барьж ашиглалтад оруулсан байна.


Шингэрүүлсэн хийн түлш /газ/-ний агуулах барьснаар Монгол Улсын баруун таван аймгийн хэрэглэгчдийг байгаль орчинд үзүүлэх хор нөлөө багатай, хямд үнэтэй, найдвартай түлшээр хангах боломж бүрдэж байгаа гэдгийг компанийн удирдлага онцоллоо. 

Related news