ХОВД: ДОХ-той тэмцэх өдрийн хүрээнд 700 орчим залууст мэдлэг олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-12-01 12:46:57

Жаргалант, 2023 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Хүний дархлал хомсдолын вирус, Дархлалын олдмол хомсдолтой тэмцэх дэлхийн өдөр буюу ДОХ-той тэмцэх өдөр өнөөдөр тохиож байна. 

Уг өвчний талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, өсвөр үе, залуусыг хорт зуршил, хүсээгүй жирэмслэлт, бэлгийн замын халдвараас урьдчилан сэргийлэх, гэр бүл төлөвлөлт, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох зорилго бүхий сургалтыг Ховд аймагт анх удаа зохион байгууллаа. 


Сургалтад ерөнхий боловсролын сургуул
ь, Ховд их сургууль, Хөгжил политехник коллежоос 700 орчим сурагч, оюутан залуус  хамрагджээ.

Сургалтын зохион байгуулагчаар Ховд аймгийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Жаргалант сумын ЗДТГ зэрэг мэргэжлийн байгууллага хамтран ажилласан бөгөөд “Өсвөр үеийн эрүүл мэндийг дэмжих арга хэмжээний төсөл”-ийн хүрээнд  холбогдох эмч, мэргэжилтнүүд мэдээлэл хийж, зөвлөмж өглөө.  

Related news