БАЯН-ӨЛГИЙ: Орон нутгийн төсвийг ирэх сарын 4-ний өдөр хэлэлцэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2023 оны арваннэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын Зөвлөлөөс аймгийн ИТХ-ын ээлжит 18 дугаар хуралдааныг ирэх сарын 4-ний өдөр хуралдуулах тов гаргалаа.
Ээлжит хуралдаанаар:
- Аймгийн ИТХ-ын даргын 2023 онд хийж хэрэгжүүлсэн арга хэмжээний тайланг
сонсох;
- Аймгийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх "Хөгжилд тэмүүлсэн
Баян-Өлгий" үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны биелэлтийг хэлэлцэж, үйл
ажиллагаанд нь үнэлэлт, дүгнэлт өгөх;
- 2024 оны орон нутгийн төсвийг хэлэлцэн батлах;
- Шинэ сургууль, цэцэрлэг байгуулах тухай;
- Цахилгаан шугам сүлжээний газрын ТУЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах
тухай;
- Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай зэрэг асуудлыг
хэлэлцэнэ.