ӨНӨӨДӨР: Гавьяат багш, хүүхдийн дууны мастер Л.Галмандахын ойн эрдэм шинжилгээний хурал болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар,
2023 оны арваннэгдүгээр
сарын 1 /МОНЦАМЭ/. Арваннэгдүгээр сарын 1-ний лхагва гарагт болох зарим үйл
явдлын тойм:
09.00 цагт: “Миллениум плаза” зочид буудалд: Томуугийн тандалтын нэгжүүдийн уулзалт, зөвлөгөөн болно.
-Засгийн газрын хуралдаан болно.
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн
Вьетнам
улсад хийх төрийн айлчлал эхэлж байна.
10.00 цагт: Улсын Филармонид: Монгол Улсын Гавьяат багш, хүүхдийн хөгжмийн зохиолч, хүүхдийн дууны мастер Л.Галмандахын ойд
зориулсан "Л.Галмандах-70"
эрдэм шинжилгээний хурал болно.
10.00 цагт: Улаанбаатар дахь Русский дом-д: ОХУ-ын бизнес эрхлэгчдийн уламжлалт “Ворота
в Азию-2023” үзэсгэлэн нээгдэнэ. Үзэсгэлэнд
ОХУ-ын Эрхүү муж, Братск, Пенза хотын хүнс, хөдөө аж ахуй, барилга, эрчим хүч,
аялал жуулчлал, амралт сувилалын компаниуд оролцоно. Утас: 9908-1347.
11.00 цагт: “Туушин” зочид буудалд: “Инээмсэглэл” хамтлагийн бие даасан тоглолт ирэх сарын 1-2-нд болох талаар мэдээлнэ. Тоглолтын үеэр тус хамтлаг хос пянз гаргаснаа зарлах аж.
11.00 цагт: МҮХАҮТ-д: “НӨАТ-ын талаар бизнес эрхлэгчдийн байр
суурь” хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 9902-4934.
“ЗМ” сонины мэдээллийн төвд:
11.00 цагт: Чихрийн шижингийн өнөөгийн байдал, тусламж
үйлчилгээг сайжруулахад төр, засгаас
авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ.
11:30
цагт: “Хөгжлийн
төлөө барилгачдын нэгдэл” ТББ-аас барилгын
ажлын цалинг
шинэ тарифаар тооцон олгох талаар хэвлэлийн бага хурал зарлажээ.
-УЕПГ-ын сургалт, судалгааны хүрээлэнд: “Эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцаа, ялгаварлан гадуурхалтаас ангид байх хүний эрх”-ийн сургалт хоёр дахь өдрөө үргэлжилнэ.