БАЯН-ӨЛГИЙ: Алслагдсан хилийн заставт цэцэрлэгийн бүлэг байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-10-20 11:52:48

Өлгий, 2023 оны аравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь Хилийн цэргийн 0165 дугаар ангийн дэргэдэх Өлгий сумын хүүхдийн 22 дугаар цэцэрлэгийн салбар бүлгийг тус аймгийн Алтай сум дахь хилийн цэргийн 0147 салбарт байгууллаа.


Өлгий сумын хүүхдийн 22 дугаар цэцэрлэг нь анх 2019 онд хүүхэд харах үйлчилгээгээр үйл ажиллагаагаа эхэлж, 2020 онд Өлгий сумын хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн салбар бүлэг болсон. Улмаар 2021 онд 2 бүлэгтэй хүүхдийн цэцэрлэг болгон өөрчлөн байгуулжээ. Одоо тус цэцэрлэг нь аймгийн төвд гурван бүлэг, хөдөө сумд дахь хилийн цэргийн таван салбарт тус тус салбар бүлэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.


Тухайн цэцэрлэг нь хилчдийн хүүхдээс гадна орон нутгийн иргэдийн хүүхдүүд ч үйлчилгээ үзүүлдэг онцлогтой.


Хилийн цэргийн 0165 дугаар ангийн Алтай сум дахь 0147 дугаар салбарт шинэ салбар бүлэг нээснээр алслагдсан бүс нутагт үүрэг гүйцэтгэж буй хилчид болон тус нутагт амьдарч байгаа малчдын хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгох боломж бүрдэж байна. 

Related news