“X”-ийн хэрэглэгчид лайкийн тоог нуух боломжтой болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. Хуучнаар “Twitter” буюу “Х” олон нийтийн сүлжээ шинэ функцтэй болжээ. Уг сүлжээг хэрэглэгчид одооноос нийтэлсэн бичвэр, зурагт нь хэдэн лайк дарагдсаныг харуулахгүй байх сонголттой болсон байна.
Шинэ функцтэй болсон тухай “Х” нийгмийн сүлжээг эзэмшигч Илон Маск мэдээлжээ. “Одоо та бүхэн лайкийнхаа тоог нууж болно” гэж тэрбээр өөрийн хуудсанд бичжээ.
И.Маск өнгөрсөн оны 10 дугаар сард “Twitter” компанийг 44 тэрбум ам.доллароор худалдаж авсан билээ. Тэрбээр өнгөрсөн долоодугаар сард "Twitter"-ийг логог "X" болгон өөрчилсөн юм.
Related news

“Chinggis Khaan” International Airport Became One of the World’s Ten Most Improved Airports
13 hours

Health Minister Meets ADB Country Director to Discuss Projects and Programs in Health Sector
10 days