БАЯН-ӨЛГИЙ: Аймгийн бүх нягтлан бодогчийг компьютероор хангав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-09-06 10:57:17

Өлгий /МОНЦАМЭ/. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Баян-Өлгий аймгийн бүх нягтлан бодогч нарыг зөөврийн компьютероор хангалаа.


Сүүлийн жилүүдэд төрийн байгууллагуудын үйл ажиллагаа цахимд шилжиж, нягтлан бодогч нарын ашиглаж буй тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлага гарсан.


Тийм учраас аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсээс аймгийн удирдлагууд болон УИХ-ын гишүүдэд нягтлан бодогч нарын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, тоног төхөөрөмжөөр хангах санал тавьсан аж.


Тус саналын дагуу орон нутгийн төсвөөс 725 сая төгрөг гаргаж, 115 нягтлан бодогч болон санхүүгийн байгууллагуудын 14 албан хаагчид санхүүгийн программтай зөөврийн компьютер болон принтер авч өгсөн нь энэ ажээ.


Тоног төхөөрөмжийг УИХ-ын гишүүн Т.Аубакир, аймгийн Засаг дарга А.Камелият нар төсвийн байгууллагуудын нягтлан бодогч нарт энэ сарын 5-ны өдөр гардуулж өгөв. 

Related news