БАЯН-ӨЛГИЙ: Хос хэлний сургалттай сургуулиуд монгол хэлний шинэ сурах бичиг ашиглана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн хос хэлээр сургалт явуулдаг ерөнхий боловсролын сургуулиудын бага ангийн сурагчдад зориулсан монгол хэлний сурах бичгийн асуудал олон жилийн турш шийдэгдээгүй ирсэн.
Тэгвэл Боловсрол, Шинжлэх ухааны яам, Дэлхийн банк хамтран хэрэгжүүлж буй "Боловсролын чанарын шинэчлэл" төслийн дэмжлэгээр хос хэлний сургалттай сургуулиудын 2-5 дугаар ангийн сурагчдад зориулсан сурах бичгийг дасгал ажлын дэвтрийн хамт боловсруулж, саяхан хэвлэлтээс гаргасан байна.
Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын сургуулиудад бага боловсролыг эх хэлээрээ эзэмшиж байгаа ІІ-V ангийн сурагчдад зориулсан монгол хэлний хичээлийн сургалтын жишиг хөтөлбөрийг 2021 онд Боловсрол, шинжлэх ухааны сайдын 338 дугаар тушаалаар баталсан. Дээрх сурах бичгийг тус жишиг хөтөлбөрийн дагуу боловсруулжээ.
"Сурах бичгийг орон нутагтаа татан авсан. Одоо сургуулиудад хүргэх ажлыг зохион байгуулж байгаа. Тооны хувьд бүх сурагчдад хүртээмжтэй байна" хэмээн аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын бага ангийн боловсрол хариуцсан мэргэжилтэн Ш.Сайрангүл хэлэв.
Сурах бичиг, дасгал ажлын дэвтрийг энэ жил Дэлхийн банкны санхүүжилтээр
хэвлэсэн. Харин ирэх оноос хэвлэлтийг зардлыг орон нутаг хариуцсан хэвлэж байх
аж.