Хамтарсан үзүүлэх сургууль хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-09-15 17:02:27

Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн зарим томилгоот бүрэлдэхүүн хээрийн сургууль хийх үеэрээ ЗӨСҮТ-тэй хамтран “Тарваган тахал өвчний уушгины хэлбэрийн сэжигтэй тохиолдлын үеийн хариу арга хэмжээ” сэдвээр хээрийн эмнэлэг дэлгэн үзүүлэх сургууль хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нар сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, “Тайван бус цагт монгол эх орныхоо төлөө, ард түмнийхээ эрүүл мэндийг хамгаалахад зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, БХХСАХНЭмнэлэг, эрүүл мэндийн бусад байгууллагууд хэрхэн хамтарч ажиллахыг бодитой харуулсан маш чухал арга хэмжээ болсныг тэмдэглэж, тус арга хэмжээ Батлан хамгаалах салбар болон Эрүүл мэндийн салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлсэн өргөн хүрээтэй үр дүнтэй арга хэмжээ боллоо гэдгийг онцлон хэллээ.

Ж.Болор

Related news