Хавдар-2 төвийг барих төсөлд БНТУ дэмжлэг үзүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-09-07 15:31:38

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Турк Улсын Эрүүл мэндийн сайд Кемал Мемишоглу Монгол Улсад айлчлал хийж байна. Хоёр улсын эрүүл мэндийн сайд болон албаны төлөөлөл өнөөдөр уулзалт хийлээ.


Уулзалтаар хавдрын шинэ эмнэлэг барих ажил зураг төслийн шатандаа яваа ба энэ том бүтээн байгуулалтыг бодит ажил болгоход манай улс бүх талаар дэмжин ажиллах болно гэж БНТУ-ын Эрүүл мэндийн сайд хэлэв. Шинэ эмнэлгийн ажилд хоёр улсын төрийн тэргүүнүүд анхаарч ач холбогдол өгч байгаа нь төсөл урагшлахад маш том дэмжлэг болохыг онцоллоо. Шинэ эмнэлэг нь Монгол Улс болон Бүгд Найрамдах Турк Улс хоорондын нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болох болно гэв. Хавдар -2 төвийг бүтээн байгуулах нь маш том ажил, хөрөнгө мөнгө хүний нөөц, техник технологи гээд маш их нөөц боломж шаардах учраас бүх талаар нь дэмжин ажиллахаа илэрхийлж ойрын хугацаанд Хавдар-2 төвийн зураг төслийн ажилтай танилцах уулзалт зохион байгуулж, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон бусад албаны төлөөллийг БНТУ-д айлчлахыг урилаа.


Мөн уулзалтын үеэр хоёр улсын эрүүл мэндийн салбар цаашид эм, уламжлалт анагаах ухааны болон бусад олон чиглэлд хамтран ажиллахаар болов. Монгол эмч, сувилагч нарыг БНТУ-д урт болон богино хугацаанд сургаж чадавхжуулах ажлыг идэвхтэй үргэлжүүлэхээр тохиролцлоо.

 



Related news