Нийтийг хамарсан баяр ёслол, спорт, урлагийн тоглолтыг хязгаарлахыг уриалав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136 @gmail.com
2025-11-28 11:52:28

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. ЭМЯ-наас томуу, томуу төст өвчний улирлыг эрсдэл багатай даван туулахад төрийн болон хувийн хэвшлийн бүх аж ахуйн нэгж, байгууллагуудад хамтран ажиллах уриалга дэвшүүллээ.


Үүнд: 

-Томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 6 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид ажлын тав хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгох тухай Засгийн газрын 2025 оны 147 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх 

-Бага насны хүүхэдтэй, жирэмсэн эх, архаг хууч өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй ажилтнуудыг цахим хэлбэрээр ажиллуулах, 

-Шинэ жилийн баяр зэрэг нийтийг хамарсан баяр ёслол, спорт, соёл урлагийн үйл ажиллагааг хязгаарлах 

-Амны хаалтаа зүүж эрсдэлээс хамгаалах,

-Ажилтан, албан хаагчдын биеийн дархлааг дэмжиж, витамин С-ээр баялаг чацаргана, аньс, нэрс, аарц, халуун сүү зэргийг ажлын байран дээр өгөх зэргээр байгууллагуудыг хамтран ажиллахыг уриалав.



Related news