ОРХОН: Гар зургийн уралдааны шилдгүүд Дүрслэх урлагийн академид сурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-06-02 16:27:05
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. СУИС-ийн харъяа А.Амгалангийн нэрэмжит Дүрслэх урлагийн академид 12 дугаар ангийн гурван сурагч элсэлтгүй орох эрхийн бичгээр шагнууллаа.

Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан УИХ-ын гишүүн Дамбын Батлутын санаачилгаар хоёр дахь жилдээ “Миний мөрөөдлийн Эрдэнэт” гар зургийн уралдаан болсон юм. Уг уралдааны 12 дугаар ангийн төрөлд 10 гаруй сурагч оролцож өрсөлдсөнөөс нэгдүгээр байрт нэгдүгээр сургуулийн 12а ангийн сурагч Д. Намуунгэрэл, хоёрдугаар байрт 14 дүгээр сургуулийн 12г ангийн сурагч О.Эрдэнэзул, гуравдугаар байрт 14 дүгээр сургуулийн 12д ангийн сурагч Б.Баяр-Эрдэнэ, дөрөвдүгээр байрт 4 дүгээр сургуулийн 12г ангийн сурагч Б.Болорзаяа нар шалгарснаас эхний гурван байрт Дүрслэх урлагийн академид элсэлтгүй орох эрхийн бичиг, мөнгөн шагналаар шагнасан юм.

“Миний мөрөөдлийн Эрдэнэт” гар зургийн уралдаанд энэ удаа 220 хүүхэд оролцсон бөгөөд 3-5, 6-9, 10-11, 12 дугаар анги гэсэн дөрвөн төрлөөр болсон юм.

 

Related news