"Чацарганы хандмал" үйлдвэрлэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2016-09-09 17:51:24

  Увс аймгийн брэнд бүтээгдэхүүний тоо нэгээр нэмэгдээд байна.

   Сүү сүүн бүтээгдэхүүн, талх, нарийн боовны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Өнгөлөг трейд” компани “Чацарганы хандмал” хэмээх шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж худалдаанд гаргаж эхлээд хагас жилийн нүүрийг үзэж байна. Тус бүтээгдэхүүн нь дотроо 12 ширхэгтэй бөгөөд 3 мянган төгрөгийн үнэтэй аж. "Чацарганы хандмал"-аас өглөө нэгийг уухад өдрийнхөө витамины хэрэгцээг хангах бүрэн боломжтой гэнэ.

  “Солонгосын вакус энэ тэрээс хамаагүй илүү орон нутгийн шилдэг энэ бүтээгдэхүүнээ хэрэглэж эрүүл мэндээ сайжруулах нь хамгаас чухал” хэмээн тус компанийн захирал Т.Цэвээнравдан онцоллоо.

Увс аймаг Б.Батхүү

Related news