БАЯН-ӨЛГИЙ: Аймгийн хэмжээнд 10-аас дээш гишүүнтэй 198 өрх бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-05-15 09:24:09

Өлгий /МОНЦАМЭ/. НҮБ-ын Ерөнхий ассамблейн 1993 оны есдүгээр сарын 20-ны хуралдаанаар жил бүрийн 5 дугаар capын 15-ныг “Гэр бүлийн олон улсын өдөр” болгон тэмдэглэх тогтоол баталсан. Монгол Улсын хувьд энэ өдрийг 2006 оноос тэмдэглэж эхэлсэн байна.


Гэр бүлийн олон улсын өдрийг тохиолдуулан Баян-Өлгий аймгийн гэр бүлтэй холбоотой статистик мэдээллүүдийг түүвэрлэн хүргэж байна.


1. Баян-Өлгий аймаг нь 2022 оны жилийн эцсийн статистик мэдээгээр 25 952 өрхтэй.

2. Нийт өрхийн  22 020 нь эрэгтэй, 3 932 нь эмэгтэй өрхийн тэргүүлэгчтэй.

3. Хамгийн олон өрхтэй сум болох аймгийн төв Өлгийд 9411 өрх амьдардаг.

4. Буянт сум нь хамгийн бага буюу 735 өрхтэй.

5. Хамгийн олон өрхтэй баг бол Өлгий сумын 3 дугаар баг юм. Тус баг нь 933 өрхтэй бөгөөд энэ нь Буянт сумынхаас 198 өрхөөр илүү үзүүлэлт аж.

6. Хамгийн бага өрхтэй баг Булган сумын Улаагчин баг (90 өрхтэй).

7. Аймгийн хэмжээнд 10-аас дээш өрхийн гишүүнтэй 198, 9 өрхийн гишүүнтэй 299, 8 өрхийн гишүүнтэй 814, 7 өрхийн гишүүнтэй 1964, 6 өрхийн гишүүнтэй 3939, 5 гишүүнтэй  4639, 4 гишүүнтэй 4233, 3 гишүүнтэй  2815, 2 гишүүнтэй 1749 өрх бий.

8. Ганц гишүүнтэй өрхийн тоо 1390.

9. Хүүхэдгүй 3847, 1 хүүхэдтэй 4666, 2 хүүхэдтэй 5666, 3 хүүхэдтэй 5359, 4 хүүхэдтэй 4066, 5 хүүхэдтэй 1629, 6 хүүхэдтэй 554, 7 хүүхэдтэй 132, 8 хүүхэдтэй 33 өрх байна.

10. 18 хүртэлх насны 4, түүнээс дээш хүүхэдтэй өрхийн тоо 4209.

11. Баян-Өлгий аймгийн нийт 25952 өрхийн 9411 нь аймгийн төв Өлгий хотод, 4269 нь сумын төвд, 11868 нь хөдөө, 404 нь тосгонд амьдардаг.

12. Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар 688 гэр бүл гэрлэлтээ батлуулж, 53 гэр бүл гэрлэлтээ цуцлуулжээ.

13. Тус аймагт 1000 хүнд ногдох гэрлэлт 13,8, гэрлэлт цуцлалт 0,7 байна. Энэ нь улсын дундажтай харьцуулахад гэрлэлт 6,1 пунктээр өндөр, гэрлэлт цуцлалт 0,9 пунктээр доогуур үзүүлэлт юм.

14. Шинээр гэрлэгчдийн 50,6 хувь нь дээд боловсролтой.

15. Нийт гэр бүл цуцлалтын 26 буюу 61.9 хувь нь аймгийн төвд, 38,1 хувь нь сумдад бүртгэгдсэн.

16. 25-34 насны иргэдийн дунд гэрлэлт цуцлалт их байна.

17. 18 хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон эхийн тоо 1217 байна.

18. Нэг өрхөд ногдох хүний тоо 4,2 ба энэ нь 1990 онтой харьцуулахад 0,6 пунктээр буурсан үзүүлэлт.

19. Аймгийн малтай өрхийн тоо 15,7, малчин өрхийн тоо 10,1 мянга байна. 

Related news