БАЯН-ӨЛГИЙ: Салхины хурд 24-26 метр секунд хүрч шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-04-17 14:25:04

Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс иргэдийг цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна.


Тодруулж хэлбэл, өнөө шөнө болон маргааш өдөртөө тус аймгийн нутгийн ихэнх хэсгээр салхины хурд секундэд 20-22 метр, өрөвхий салхи нь 24-26 метр хүрч ширүүсч шороон болон цасан шуурга шуурах аж.


Энэ сарын 23-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр хугацааны эхээр нутгийн ихэнх хэсгээр мөн адил салхи шуургатай байх төлөв ажиглагджээ. Тухайн хугацаанд салхины хурд 13-18 м/с, зарим үед 20-22 м/с-д хүрч шороон, уул даваануудад цасан шуурга шуурах тул цаг агаарын болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.  

Related news