БАЯН-ӨЛГИЙ: Цэнгэл сумын ИТХ хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙЦэнгэл /МОНЦАМЭ/. Цэнгэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ээлжит ХV хуралдаанаа хийж, тус сумын нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг хэлэлцэв.
Ашигт малтмал, газрын тосны газраас тус сумын Бор бургас, Тошинт, Хар нуур орчмоос ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох хүсэлт ирүүлсэн байна.
Сумын ИТХ-ын хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэж, төлөөлөгчдийн 100 хувийн саналаар тухайн нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгчээ. Учир нь тухайн солбицол бүхий талбай нь Ховд голын эрэг дагуу болон тус сумын 3, 4, 5, 6, 7, 8, 9 дүгээр багийн иргэдийн өвөлжөө, хаваржаа, бэлчээр болон хадлангийн талбайтай давхацсан аж.
Ташрамд сануулахад, өнгөрсөн хугацаанд Цэнгэл сумын нутаг дэвсгэрээс ашигт
малтмалын хайгуулын 7, ашиглалтын 3, нийтдээ 10 хэсэг газарт тусгай зөвшөөрөл
олгожээ. Тус 10 хэсэг газарт 80 өвөлжөө, хаваржаа байгаа ба эдгээр нь хайгуулын
63, ашиглалтын 7 тусгай зөвшөөрөлтэй талбайд давхцалтай байгаа ажээ.