БАЯН-ӨЛГИЙ: Аймгийн ИТХ-ын ээлжит бус ХІІІ хуралдаанаар дөрвөн дэд хөтөлбөр батална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-03-17 11:35:29

Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус ХІІІ хуралдаан өнөөдөр аймгийн ЗДТГ-ын хурлын зааланд эхэллээ. Хуралдаанд аймгийн ИТХ-ын 37 төлөөлөгчийн 26 нь оролцож байна.


Өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар "Нээлттэй Өлгий", "Хос бичигтэн" болон "Элсэлтийн ерөнхий шалгалтын үр дүнг дээшлүүлэх хөтөлбөр ІІІ", "Аялал жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөр" зэрэг дөрвөн дэд хөтөлбөрийн төслийг хэлэлцэж батална.


Түүнчлэн:

-Байгалийн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээ тогтоох;

-Баяр наадмыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүн, дүрмийг батлах;

-Зарим орон нутгийн өмчийг бүртгэх, шилжүүлэх, актлах, дуудлага худалдаанд оруулах;

-Аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн Ёс зүйн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах;

-Аймгийн Сонгуулийн хороо байгуулах зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

Related news