Н.Жанцанноров СУИС-ийн профессор болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-09-02 09:56:33

СУИС-ийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр Монгол Улсын төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров СУИС-ийн профессор цол хүртлээ.

Энэхүү цолыг өчигдөр болсон хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр гардуулсан юм.

Тус сургууль жил бүр хичээлийн шинэ жилийн нээлтийн эхэнд урлагийн боловсролыг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдэд эрдмийн цол, шагнал гардуулдаг уламжлалтай.

Тэрбээр: 

1989 онд “Мандухай сэцэн хатан” киноны хөгжмөөр Монгол Улсын Төрийн шагнал

1996 онд “Гоо марал” урлагийн дээд шагнал

1997 онд Монголын Хөгжмийн Зохиолчдын Эвлэлийн шагнал

2000 онд “Морин хуур яруу найрал хөгжмийн концерт”, “Сэтгэлд шингэсэн говь” зураглал, “Монгол аялгуу”, “Нутаг минь хүлэг минь” уран сэтгэмж зэрэг морин хуурт зориулсан бүтээлүүдээр Монгол Улсын Төрийн шагналыг хоёр дахь удаагаа хүртсэн

2000 онд Энхтайвны зүтгэлтний “Мөнгөн од” шагнал

2005 онд Энхтайвны зүтгэлтний “Алтан од” шагнал

2005 онд Өвөрхангай аймгийн “Хүндэт Иргэн” цол

2005 онд Монгол Улсын Ардын Жүжигчин

2007 онд Урлаг судлаач, билиг зүйч "Жамцын Бадраа" сангийн Дээд шагнал

2010 онд Батлан хамгаалахын дээд шагнал “Эх орны тѳлѳѳ"

2011 онд "Занабазарын одон"

2012 онд Япон улсын эзэн хааны "Мандах наран одон"

2012 онд Кино авардс "Киноны шилдэг хөгжим" зэрэг шагналуудыг хүртэж байв.

Ж.Болор

Related news