Баян-Өлгий аймгийн ИТХ-ын даргаар Д.Бауыржан ажиллаж байна.

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-09-01 17:39:07

Баян-Өлгий аймгийн ИТХ-ын даргаар Далелийн Бауыржан ажиллаж байна.

Далелийн Бауыржан нь 1976 онд Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд төрсөн. 40 настай. Эхнэр 5 хүүгийн хамт амьдардаг.

1984-1994 онд Дэлүүн сумын 10 жилийн сургууль.

1994-1997 онд Тээврийн их сургуулийг авто-инженерээр  төгссөн.

1997-1999 онд Тээврийн их сургуулийн магистр

2001-2002 онд Англи улсын Манчестор хотын коллежид хэлний сургалт

2009-2011 онд Удирдлагын академийн магистр

Ажилласан байдал:

1997-1999 онд Монгол Hyndai KIA компанид цехийн мастер, ерөнхий инженер

1999-2001 онд City taxi компанид ерөнхий инженер

2001-2003 онд Англи улсын Манчестор хотын Lucas компанид засварчин,

2004-2007 онд Аумин компанийн гүйцэтгэх захирал

2008 оноос Нур-Амир ХХК-ийн гүйцэтгэх захирал

2010-2012 онд ШҮГазарт дарга

2012 оноос Аумин компанийн зөвлөх

2016 оны "Орон нутгийн сонгууль"-аар Аймгийн ИТХ-ын даргаар сонгогдон ажиллаж байна.

 Сонгуульт ажил

2008-2012  онд ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч

2010 онд МАН-ын ХХVI хурлын төлөөлөгч, тэргүүлэгч, МАН-ын Бага хурлын гишүүн.

2008 онд Аймгийн Намын хорооны төлөөлөгч

2009-2012 онд Өлгий сумын МАН-ын дарга

2012 онд МАН-ын төлөөлөгч

2013 онд ХХVII хурлын төлөөлөгч, МАН-ын Бага хурлын гишүүн.

Related news