ГОВЬ-АЛТАЙ: Ахмад дайчин Я.Алтангэрэлд Ерөнхийлөгчийн гарын бэлгийг гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-02-27 09:34:46

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Ахмад дайчин Я.Алтангэрэлд Ерөнхийлөгчийн гарын бэлгийг гардууллаа.

XVII Жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан Аймгийн ЗДТГ-ын дарга Ш.Эрдэнэбат, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Мөнхжаргал нар хоёрдугаар сарын 26-нд өдгөө 102 насыг зооглож буй ахмад дайчин Ядамжавын Алтангэрэлд хүндэтгэл үзүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын бэлгийг гардуулан өглөө.


Ядамжавын Алтангэрэл нь 1921 онд одоогийн Говь-Алтай аймгийн Түмэн сумын дөрөвдүгээр багийн нутаг Баянгийн ам хэмээх газар зуны дунд сарын шинийн 15-ны өдөр төрсөн бөгөөд 1942 онд цэрэгт татагдан 1945 онд Хэнтий аймгаас Хавиргын булгаар дайрч, Монгол Улсын хил даван Чита хотын чиглэлд дайнд оролцож, Ар цагаан нуур, Тэнгэр элсийг гаталж, Долнуураар дайрч Хянганы нуруугаар давж, Хөх, Шар мөрөнг гатлан Чита хотыг чөлөөлөхөд оролцож эх нутагтаа эргэн ирсэн байна. Улмаар аймгийн холбооны салбараас эхлэн 50 гаруй жил төрд ажиллаад, өндөр насны тэтгэвэртээ гарсан хэдий ч тариа буудай тарих, нутаг бэлчээрээ зөв зохистой ашиглах, сүргийн уламжлалт бүтцийг хадгалах гээд олон чиглэлээр үр хойч, нутаг усныхандаа зааж сургасаар ирсэн буянтай сайхан буурал юм.

Related news