"Avatar: The Way of Water" кино дэлхий даяар 855 сая ам.долларын ашиг олжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Jargal.d@montsame.mn
2022-12-26 11:36:45

ВАШИНГТОН. /NBC News/. Энэ сарын 16-нд нээлтээ хийсэн, Канадын найруулагч Жеймс Кэмероны “Avatar: The Way of Water” кино дэлхийн кинотеатруудаас 855 сая ам.долларын ашиг олжээ.


Үүний 254 сая ам.долларыг АНУ-ын зах зээлээс олсон байна. Хүйтний эрч чангарч, цасан шуурга шуурсны улмаас Америкийн кинотеатруудын тасалбарын борлуулалт буурсныг шинжээчид онцолсон байна. 


Найруулагч Жеймс Кэмероны хэлснээр, одоогийн байдлаар олсон ашиг нь киног ашиг орлоготой гэж хэлэх хэмжээний талд нь ч хүрэхгүй байгаа аж. 


2009 онд дэлгэцнээ гарсан уг киноны нэгдүгээр анги дэлхийн бүх цагийн үеийн хамгийн их ашиг орлого олсон киногоор нэрлэгддэг бөгөөд дэлхий даяар 2.9 тэрбум гаруй ам.долларын ашиг олжээ.

Related news