Австралийн Гадаад хэргийн сайд БНХАУ-д айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-12-19 09:58:31

СИДНЕЙ. /TASS/. Австралийн Гадаад хэргийн сайд Пенни Вонг 12 дугаар сарын 21-ний лхагва гарагт БНХАУ-д ажлын айлчлал хийнэ гэж тус улсын Ерөнхий сайд Энтони Альбанезе өнөөдөр мэдээлжээ. 


Түүний хэлснээр, "Австралийн Гадаад хэргийн сайд БНХАУ-ын урилгаар Бээжинд айлчилж, тус улсын Гадаад хэргийн сайд Ван Итэй уулзана".


Энэ нь Австралийн Гадаад хэргийн сайдын сүүлийн дөрвөн жилд БНХАУ-д хийж буй анхны айлчлал болох юм. 


Related news