Азербайжан-Арменийн гэрээг Казахстаны Ерөнхийлөгч сайшаажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
АСТАНА, 2025 оны наймдугаар сарын 11 /Kazinform/. Вашингтон хотноо Азербайжан, Арменийн хооронд байгуулсан энхийн хэлэлцээрийг түүхэн чухал амжилт хэмээн үзэж байгаагаа Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев илэрхийллээ. Энэ тухай Ерөнхийлөгчийн зөвлөх бөгөөд Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Руслан Желдибай мэдээлснийг “Казинформ” агентлаг уламжилж байна.
Энэхүү баримт бичиг нь хоёр улсын хооронд удаан үргэлжилсэн
цэргийн мөргөлдөөнийг эцэслэж, дипломат харилцаа тогтоох, өнө удаан үргэлжлэх энх тайванд суурилсан
хамтын ажиллагааг хөгжүүлэх замыг нээж өглөө.
Казахстаны төрийн
тэргүүний хэлснээр, Азербайжан, Армени улсууд энэхүү онцгой хэлэлцээрт гарын үсэг зурсан нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд
Трампын эрч хүчтэй, үр дүнтэй зуучлалын ачаар биеллээ олсон гээд, Д.Трамп Азербайжан, Арменийн
удирдагчдад улс төрийн хүсэл
зориг, стратегийн алсын хараагаа бүрэн
харуулахыг ятган үнэмшүүлж
чадсаныг онцолжээ.
Азербайжан, Арменийн хооронд байгуулсан энэхүү
чухал хэлэлцээрийг байгуулахад
Казахстан ч мөн хувь нэмрээ
оруулсан гэдгийг Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тэмдэглэн хэллээ.
Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев, Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп нар Баку, Ереваны харилцааг
энхийн замаар зохицуулах тухай хамтарсан тунхаглалд Вашингтонд гарын үсэг зурсан талаар өмнө нь мэдээлсэн билээ.