Хадлан ахиухан бэлтгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-08-28 22:40:56

Баян-Өлгий аймагт хадлан бэлтгэл шувтрах шатандаа хүрлээ.

Хур бороотой сайхан зун боллоо. Малчид дуртай газраасаа арвин хадлан бэлтгэв. Аюулгүйн нөөцөд өвс бэлтгэх тендерийг долоон сарын эхээр зарласан. Тендерт ялсан компаниуд өвсөө хадсан, харин намагтай газраас хадсан өвсөө хатаах, хураах ажил хийж байна. Өлгий, Дэлүүн, Булган, Сагсай сумын Даянд өвс тэжээлийн агуулах байгаа. Даян дахь агуулахын дээврийг засварлах шаардлагатай байгаа юм. Өмнө хадгалсаар байсан өвсөө үнэгүй, тэжээлээ хямдруулсан үнээр өнгөрсөн өвөл тараасан. Улсын нөөцийн газарт 500 тонн тэжээл байгаа. Одоо 1000 тонн тэжээл, мянган тонн өвс бэлтгэн авч хадгалахаар боллоо.

Ш.Айзаря

Related news