И.Маск Д.Трампын твиттер хаягийг сэргээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-11-21 09:10:40

ВАШИНГТОН. /Anadolu/. “Twitter”-ийн эзэн Илон Маск олон нийтийн сүлжээнд санал асуулга явуулсны дараа АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын хаягийг сэргээх шийдвэр гаргаснаа мэдэгджээ. 


Үүний дараахан тэр даруй нийгмийн сүлжээн дэх Д.Трампын хаяг дахин идэвхтэй болсон байна. 


И.Макс 11 дүгээр сарын 18-наас санал асуулга явуулж эхэлсэн бөгөөд түүнд оролцогчдын 51 хувь нь Д.Трампын хаягийг сэргээхийг дэмжжээ. 


“Хүмүүс саналаа өгсөн. Трампын хаягийг сэргээх болно” гэж тэрбээр санал асуулгын дараа “Twitter” хуудсандаа бичжээ. И.Маск мөн "Ард түмний дуу хоолой бол Бурханы дуу хоолой" гэсэн утгатай "Vox Populi, Vox Dei" гэсэн латин хэллэгийг эш татсан байна.


“Twitter” нийгмийн сүлжээ нь 2021 оны нэгдүгээр сард Капитол руу дайрсны дараа "цаашид хүчирхийлэлд өдөөн турхирах эрсдэлтэй гэж үзэн" тухайн үед Ерөнхийлөгч байсан Трампын хаягийг бүрмөсөн хаасан билээ.


Related news