ОХУ-ын Халимагийн төлөөлөгчид Дархан хотод зочлов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-10-04 22:17:44

ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг улсын нийслэл Элстэй хотын Иргэдийн Төлөөлөагчдийн хурлын дарга бөгөөд хотын Засаг дарга Намруев Вячаслав Хозыкович тэргүүтэй Халимаг улсын Элстэй хотын албаны хүмүүс Дархан хотод айлчлав.

Хүндэт зочдыг Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөлөөгчдийн Хурлын дарга П.Эрдэнэбат хүлээн авч уулзаж хоёр хотын хөгжил, цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо. Энэ удаагийн уулзалт нь хоёр хотын найрамдал нөхөрлөл хамтын ажиллагааны эхлэлийг тавилаа гэж хоёр хотын удирдлагууд онцлов. Дархан хот нь гадаадын арваад орны томоохон хотуудтай найрамдал хамтын ажиллагааны харилцаа тогтоож хамтран ажиллаж байна.

                                                                                                                                                     Б.Норовсамбуу

Related news
Comments