Хэнтий аймгийн Норовлин сумын нутагт боом өвчин гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн “Ногоон толгой” гэх газарт нутаглаж байгаа малчин Б.Мөнхтулгын суурьт нэг үхэр үхэж, үхсэн үхрээс дээж авч шинжлүүлэхэд хүн малын гоц халдварт “Боом” өвчин болох тогтоогдсон байна.
Үүний дагуу Хэрлэн сумын засаг даргын захирамжаар тухайн бүс нутагт хорио цээрийн дэглэм тогтоожээ.
Одоогийн байдлаар тус багийн зургаан өрхийн 9 үхэр, 12 хонь, 5 ямаа үхсэн бөгөөд дөрвөн өрхийн 7 үхэр, 2 тугал өвчилсөнд ийлдэс болон антибиотик эмчилгээ хийж байна.
Иймээс иргэдийг онцын шаардлагагүй тохиолдолд хорио цээрийн дэглэм тогтоосон нутаг руу зорчихгүй байхыг Аймгийн Мал эмнэлэгийн газраас анхаарууллаа.
Хэнтий аймаг О.Буянхишиг