АРХАНГАЙ: Нийгмийн даатгалын сангаас 59.8 тэрбум төгрөгийн тэтгэвэр олгожээ

ОРОН НУТАГТ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-09-21 17:08:42

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд Нийгмийн даатгалын сангаас давхардсан тоогоор 15.6 мянган иргэнд 59.8 тэрбум төгрөгийн тэтгэвэр, 1732 иргэнд 1.6 тэрбум төгрөгийн тэтгэмжийг олгосон байна. 


Нийгмийн даатгалын сангийн орлого 2022 оны 8 дугаар сарын байдлаар 70.5 тэрбум төгрөг, зарлага нь 68.5 тэрбум төгрөг болж, өмнөх оноос орлого 23.0 (48 %) тэрбум төгрөгөөр, зарлага 19.9 (41.0%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.  


Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оныхоос 23 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 51 хувиар, ҮОМШӨ-ний даатгалын сангийн орлого 81.6 хувиар, эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 23.7 хувиар, тэтгэмжийн даатгалын орлого 12.6 хувиар тус тус өссөн нь нөлөөлжээ. Харин ажилгүйдлийн даатгалын сангийн орлого 16.9 хувиар буурсан байна.


Нийгмийн даатгалын сангийн зарлага өмнөх оныхоос 41.0 хувиар өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 42.7 хувиар, тэтгэмжийн даатгалын сангийн зарлага 9.4 хувиар, эрүүл мэндийн даатгалын сангийн зарлага 27.7 хувиар, ҮОМШӨ-ний даатгалын сангийн зарлага 83.0 хувиар тус тус өссөн бол ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага 7.9 хувиар буурчээ.



Related news