Баруун бүсээс мал экспортолно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-08-10 16:22:51

Баруун бүсийн мал аж ахуйн мэргэжилтнүүд Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд  хуралджээ.

Тус хуралд нийслэлээс Монголын Мал эмнэлгийн холбооны тэргүүн Ц.Өлзийтогтох нарын тэргүүтэй ажлын хэсэг болон баруун таван аймгийн нийт 160 орчим  төлөөлөгч оролцож, мал эмнэлгийн өнөөгийн байдал, малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчилж эдгээх, хөрөнгө оруулалт  зэрэг  сэдвээр илтгэл тавьж, санал солилцов. Өмнө нь Ховд, Баян-Өлгий аймагт малын халдварт өвчин гарч, мал, мах экспортлох боломж хаагдсан байсан бол одоо экспортод гаргах боломж нээлттэй болсон тухай мэргэжилтэн Б.Цолмон онцолсон юм.

Мөн үеэр Баян-Өлгий аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Онгар ярихдаа, "Бага хурлыг баруун хязгаар нутаг Цэнгэл суманд зохиосон нь учиртай. Ажил мэргэжил нэгтнүүдээ асуудлаа ярих, мөн эрхэм зочиддоо шинэ сумын хөгжил болон алдар суут Таван Богдыгоо сонирхуулах давхар  зорилго агуулсан" гэв.  

Ш.Айзаря

Related news