АРХАНГАЙ: Уран бүтээлчдэд бакалавр, магистрын хичээлийн кредит олгох сургалт хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-06-28 15:53:17
Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Соёлын яамны дэмжлэгтэйгээр улсын Хүүхэлдэйн театр, Соёл урлагийн их сургуулийн Театрын урлагийн сургуультай хамтран олон улсын стандартад нийцсэн сургалтыг төвийн бүсийн мэргэжлийн театрын уран бүтээлчдэд зориулан Архангай аймгийн Хөгжимт драмын театрт зохион байгууллаа. Энэхүү сургалтын онцлог нь оролцсон уран бүтээлчдэд бакалавр, магистрын хичээлийн кредит олгож, мэргэжил дээшлүүлэн мэргэшүүлэх юм.
Тус сургалт нь жүжигчдийн уран чадвар, тайзны яриа, хөдөлгөөний хичээл, тайзны үйлдвэрлэлийн арга барилын талаар бүрдсэн нийт 1.5 кредит цагийн сургалттай байсан ба жүжигчний уран чадварын хичээлийг СУИС, ТУС-ийн тэнхимийн эрхлэгч, жүжиглэх уран чадварын багш М.Ариунжолоо, тайзны ярианы хичээлийг СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн ахлах багш Ж.Болор-Эрдэнэ, тайзны хөдөлгөөний хичээлийг багш Б.Болдхүү, тайзны үйлдвэрлэлийн хичээлийг зураач С.Ариунболд нар удирдан явуулжээ.
Related news