2022 он гарсаар зам тээврийн осол 48 бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-06-21 09:18:50

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” нэгдсэн аяны нээлтийг өчигдөр улс орон даяар зохион байгууллаа.

Өвөрхангай аймагт Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг, аймаг, сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Авто спортын холбоо, Авто сургуулиудын холбооноос хамтран олон нийтэд мэдээлэл өгснөөр аяны үйл ажиллагааг эхлүүлсэн юм.

Аймгийн хэмжээнд 2022 он гарсаар зам тээврийн осол 48 бүртгэгдсэнээс 13 хүн нас барж, 19 хүн гэмтжээ.

Орон нутгийн замд гарч байгаа зам тээврийн ослын гол шалтгаан нь:

  • Хурд хэтрүүлэх
  • Гүйцэж түрүүлэх үйлдэл хориглосон нөхцөлд хийх
  • Бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хол замд гарах
  • Жолоочийн нойр дутуу ядарсан үед жолоо барих
  • Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх
  • Жолооч биш хүнд жолоо шилжүүлснээс үүдэлтэйг албаныхан хэлж байна.
Related news