Японд ирэх гадаадын жуулчдын тоо өсөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-06-16 10:22:12

ТОКИО. /NHK/. Япон өнгөрсөн сард гадаадын 140 мянга гаруй жуулчин хүлээн авснаар энэ үзүүлэлт хоёр сар дараалан 100 мянга давжээ.


Японы Үндэсний аялал жуулчлалын байгууллагын тооцоогоор, энэ оны тавдугаар сард гадаадын 147 мянган жуулчин Японд ирсэн байна.


Улсаар нь авч үзвэл, Вьетнамаас хамгийн олон буюу 39 мянган жуулчин хүлээн авсан нь 2019 оны тавдугаар сар буюу цар тахал дэгдэхээс өмнөх үеийнхтэй ойролцоо үзүүлэлт болжээ.


Үндэсний аялал жуулчлалын байгууллага Гадаадын жуулчдын тоо ийнхүү өсөж байгааг Засгийн газар дөрөвдүгээр сарын 10-наас өдөрт хилээр нэвтрэх хүний тоог 7000-аас 10 мянгад хүргэж нэмэгдүүлсэнтэй холбон тайлбарлаж байна.  


Засгийн газар зургаадугаар сарын 1-нээс өдөрт хилээр нэвтрэх хүмүүсийн тоог хоёр дахин нэмэгдүүлж, 20 мянгад хүргэсэн тул жуулчдын тоо цаашид улам өснө гэж тус байгууллага таамаглаж байна. 

Related news